Реппер Игги Азелиа зөвхөн дуугаараа биш гадаад төрхөөрөө ч олны анхаарлыг татах болсон. Загвар өмсөгч байсан түүнийг хамгийн үзэсгэлэнтэй реппер гэж хэлэх нь бий. Харин 24 настай дуучин бүсгүй өчигдөр ямар ч будаггүйгээр гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэрбээр Лос-Анжелесийн нэгэн хумсны салоноос гарч яваад "баригджээ". Түүний будаггүй төрх ямар санагдаж байгаа талаар сонсогчид нь твиттер хуудсаар хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
Игги Азелиагийн хамгийн сүүлд Женнефер Лопестой хамтран гаргасан "Booty" дууны клипыг 53 сая удаа үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )