"Исламын улс" террорист бүлэглэл Иракийн Албу Нимр омгийн 36 хүнийг цаазаар авчээ. Эдгээр хүмүүс "Исламын улс"-ыг эсэргүүцсэнийхээ төлөө ийм шийтгэл хүлээсэн байна.
Албу нимр омог нь хэдэн долоо хоногийн турш Исламын улстай тэмцэж байгаа хэдий ч террористууд замыг нь хаасны улмаас зэр зэвсэг, хоол хүнс, шатахууны хомсдолд орж, ялагдаж байгаа аж. Иракийн Хүний эрхийн яамны мэдээлснээр "Исламын улс" өнгөрсөн долоо хоногт 322 хүнийг цаазаар авсны дотор эмэгтэйчүүд, хүүхэд олон байжээ.
Анбар муж Исламийн улсад ялагдаж байгаа нь Багдадын Засгийн газрын итгэлийг хөсөрдүүлж байгаа хэрэг хэмээн ажиглагчид үзэж байна. Учир нь өмнө нь Анбар мужийн дайчид алан хядах "Аль-Кайда" бүлэглэлийг дарахад АНУ-ын тэнгисийн цэрэгт ихээхэн дэмжлэг болж байжээ. Харин энэ удаа хамгаалах хүчин болж чадахгүй байна.
"Исламын улс" нь Сирийн хилээс Багдадын баруун зах хүртэл өргөн уудам нутгийг эзэлсэн бөгөөд Халифын вант улсыг байгуулахыг зорьж байгаа юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )