Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко өмнөд болон зүүн хэсгийн түлхүүр хотууддаа босогчдын довтолгооноос хамгаалж цэрэг байршуулах үүрэг өгчээ. Тэрээр өчигдөр улсын аюулгүйн зөвлөлийн хурал дээр энэхүү шийдвэрээ танилцуулсан бөгөөд Мариупол, Бердянск, Кархив хот болон Луганск мужийн хойд хэсэгт цэрэг байршуулна гэлээ. Үүнээс гадна хурлаар хэлэлцсэн өөр нэгэн чухал асуудал нь энхийн хэлэлцээрийн хүрээнд Донетск болон Луганск мужид олгосон тусгай статусыг хүчингүй болгох хуулийг Украйны парламентад тавьсан байна.
Украйны зүүн хэсэгт орших Донетск болон Луганск муж нь салан тусгаарлагчдын удирдлаганд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэд тусдаа сонгууль явуулж, Мариупол хотыг эзлэх асуудал хөндсөн нь Украйны эрх баригчдын дургүйцлийг хүргэж байгаа юм.
Петро Порошенкогийн хууль бус хэмээн үзэж буй салан тусгаарлагчдын сонгуулиар Александр Захарченко Бүгд найрамдах Донетск ард улсын ерөнхийлөгчөөр, Игор Плотницки Бүгд найрамдах Луганск ард улсын ерөнхийлөгчөөр сонгогодож тангараг өргөсөн юм. Одоогоор Киев Донетск болон Луганск хотод ямар ч хяналт тогтоож чадахгүй байна.
Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн 9-р сард болсон энхийн хэлэлцээрээс хойш 100 гаруй цэрэг амиа алдаж, 600 гаруй хүн гэмтэж бэртсэн гэлээ. Украйн ОХУ-ыг цэргүүдээ хил давуулан босогчдыг зэвсгээр хангаж байна хэмээн буруутгаж байгаа ч Москва үүнийг няцааж байгаа юм.
Украйны Засгийн газар болон босогчдын тал аль аль нь энхийн хэлэлцээг зөрчиж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик