БНХАУ-ын төрийн мэдэлд байдаг “Сяньхуа” агентлагийг шүүмжилсэн мэдээлэл Японы “Japan today” сайтад гарчээ. Тэд тус агентлагийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаа руу хүйтэн ус цацлаа хэмээн бичсэн байна. Мэдээг тоймлон хүргье.
Ирэх долоо хоногт болох Ази, номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хурлын үеэр Япон, Хятадын тэргүүнүүд уулзалт хийх тухай гаргасан Шинзо Абэгийн санаа руу Хятадын төрийн хэвлэл “Сяньхуа” агентлаг хүйтэн ус цацлаа.
Апек-ын уулзалтад Шинзо Абэ болон Си Зинь Пин нар уулзана гэсэн олон улсын хүлээлт ч өсч байгаа. Дэлхийд эдийн засгаараа хоёр, гуравдугаарт бичигддэг тэргүүнүүдийн уулзалт хамтын ажиллагааны чухал билэг тэмдэг болох бөгөөд газар нутгийн маргаантай асуудлыг ч шийдвэрлэх эхлэл хэмээн итгэж байсан. Гэвч “Сяньхуа” агентлагийн мэдээлэлд “Шинзо Абэ Ерөнхийлөгч Си Зинь Пинтэй уулзах чармайлт гаргахгүй байна” хэмээн буруутгажээ. Хэдийгээр АПЕК-ын уулзалтыг зохион байгуулагч Бээжин Токиог урьсан ч Абэ Си Зинь Пинтэй уулзах гэсэн нь уур амьсгалыг сайжруулах төдий санаачлага байсан бөгөөд Япон хамтын ажиллагааг бэхжүүлэх чармайлт гаргахгүй байна гэжээ.
Хэдийгээр "Синьхуа" агентлагийн мэдээлэл Хятадын Засгийн газрын албан ёсны хэмжээний мэдэгдэл биш ч Хятадын өндөр тушаалтнуудын эргэцүүлэл гэж ойлгогдож болох юм гэсэн байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )