АНУ-ын Сенатын засврын сонгуульд Бүгд найрамдах нам ялах нь тодорхой боллоо. Хэдийгээр сонгуулийн тооллого дуусаагүй байгаа боловч тэд хэрэгтэй суудлуудаа авсан нь батлагджээ. Зүүн мужуудын санал тооллогын хариу гарсан бөгөөд барууны хэдэн муж улсуудын саналыг тоолж байгаа аж.
Бүгд найрамдах нам Арканзас, Колорадо, Айова, Монтана, Хойд Каролин, Өмнөд Дакота болон Баруун Виржиньяд ялалт байгуулсан байна. Ингэснээр Бүгд найрамдах намын дарга Митч МакКонелл Сенатын танхмийг удирдах болж байгаа юм. Тэд Ардчилсан нам гарна гэж байсан Алабама, Жоржия, Канзас, Майне, Миссиссиппи, Небраска, Оклахома, Өмнөд Каролин болон Тенниссе мужид мөн ялалт байгуулжээ.
Бүгд найрамдахчууд Сенатын танхимд ялалт байгуулснаар Конгрессын Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим дахь олонхийн бүлэгтээ хүчтэй дэмжлэг болох юм.
Тус намынхан сонгуулийн кампанит ажлаараа Барак Обамагийн үйл ажиллагааг иргэд сайшаахгүй байгаа явдалд ихээхэн анхаарал хандуулан ажилласан хэмээн ажиглагчид үзэж байна. Тэд өөрсдийгөө ялбал Ерөнхийлөгчийг буулгах талаар бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн сурталчилсан гэлээ.
Энэ бол 2006 оноос хойш Бүгд найрамдах нам Конгрессын дээд, доод танхимд хоёуланд нь олонхи болж буй анхны тохиолдол юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )