АНУ-ын агаарын хүчнийхэн Йемен дэх Айль-Кайда бүлэглэлийн толгойлогчийг устгасан тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас мэдээллээ. Түүнийг терроримзтэй тэмцэх цуврал ажиллагааны үеэр устгасан хэмээн эрх баригчид мэдээлж байна.
Аль-Кайдагийн толгойлогч Шавки ал-Баданиг АНУ-ын Төрийн Департмент өнгөрсөн зургаадугаар сард хамгийн аюултай террорист хэмээн нэрлэж байсан юм. Мөн ажиллагааны үеэр Ансар ал Шариагийн толгойлогчдын нэг Набил ал-Дахабыг хөнөөсөн хэмээн үзэж байгаа юм. Хоёр толгойлогч хамт байсан хэмээн мэдээлж байгаа ч Набил ал-Дахабын үхлийг баталгаажуулаагүй байгаа аж.
Йемен дэх Аль-Кайда бүлэглэл нь Арабын хойгийн хамгийн идэвхитэй, орлого ихтэй салбар байсныг АНУ-ын эрх баригчид онцолж байна. Террористуудтай тэмцэх агаарын дайралт үргэлжлэх болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )