Б.Обама эболатай тэмцэхээр 6.2 тэрбум доллар хүсэв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Ерөнхийлөгч Б.Обама Баруун Африк дахь Эболатай тэмцэхийн тулд Конгрессоос 6.2 тэрбум ам.доллар хүсчээ. Тэрээр энэ вирусыг АНУ-д тархахаас сэргийлэхэд ийм хэмжээний мөнгө хэрэгтэй гэж үзсэн байна.

Б.Обама 4.5 тэрбум долларыг шууд тусламж хэлбэрээр гаргахыг хүссэн бол 1.5 тэрбумаас илүүг нь болзошгүй тохиолдолд хэрэглэх санхүүжилт болгохыг хүсчээ. Тэрээр энэхүү төлөвлөгөөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эболагаар халдварлагсдын тоо 13042-т, амиа алдагсдын тоо 4818-д хүрснийг мэдэгдсэний дараа олон нийтэд танилцуулсан байна. Харин зарим ажиглагчид энэ нь Бүгд найрамдах нам завсрын сонгуульд ялалт байгуулсны дараа анхаарал татах гэсэн оролдого хэмээн үзэж байгаа гэлээ.

Конгресс эл асуудлаар хариу өгөөгүй байгаа бөгөөд ирэх баасан гарагт асуудлыг хэлэлцэнэ хэмээн таамаглаж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top