Ливийн Дээд шүүх өчигдөр шинээр сонгогдсон парламентыг үндсэн хуульд харш хэмээн олон улсад зарласнаар тус улсад эмх замбараагүй байдал үүсч эхэлжээ. Харин чуулганы гишүүд Дээд шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.
Одоо тус улс нь өнгөрсөн 8-р сард нийслэл Триполиг эзэлсэн тэмцэгчид болон олон улсад танигдсан Засгийн газар, парламент нь байрладаг зүүн хэсэгт үлдсэн улсад хуваагдсан байгаа юм.
Нийслэл хотод байрлах Дээд шүүх хуулийг зөрчсөн сонгууль явуулсан хэмээн өнгөрсөн 6-р сард болсон Доод танхмийн сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцжээ.
Триполи хотод тэмцэгчид дахин сэргээсэн өмнөх Засгийн газар буюу Үндэсний ерөнхий конгресс шүүхийн шийдвэрийг дэмжиж үндэстнээ тогтворжуулах цаг ирлээ хэмээн мэдэгдэж байна. Харин Тобрук дахь үлдсэн Засгийн газар эзлэгдсэн хотод байрлах Дээд шүүх бие даасан шийдвэр гаргаж чадахгүй хэмээн зөрчилдөж байна.
1969 оноос хойш Ливийг удирдаж байсан Муаммар Гаддафиг түлхэн унагаснаас хойш Ливийн хоёр Засгийн газар нь гурван жил улс орноо удирдах гэж өрсөлдсөний улмаас Ливид дахин эмх замбараагүй байдал үүсч байна. Олон арван зэвсэгт бүлэгүүд энэ тулаанд оролцож байгаа аж.
Хойд Африкын газрын тос үйлдвэрлэгч энэ орны өмнөд хэсэгт байрлах газрын тосны үйлдвэрийг буутай этгээдүүд сүйрүүлснээс хойш нэг хоногийн дараа Засгийн газрыг хууль бус гэсэн шийдвэр гарч байгаа юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )