Сирийн Засгийн газар хийн талбайгаа эргүүлэн авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

Сирийн Засгийн газрын арми болон түүнтэй нэгдсэн зэвсэг бүхий бүлэглэлүүд “Исламын улс”-ын тэмцэгчдээс хийн талбайгаа эргүүлэн авчээ. Сирийн төв хэсэгт байрлах Ша-Ар-ын хийн талбай нь долдугаар сард террорист Исламын улс бүлэглэлд эзлэгдсэнээс хойш дөрвөн удаа эзнээ сольсон байна.

Засгийн газар Хомс хотод байрлах талбайгаа сарын дараа буцаан эзэлсэн боловч өнгөрсөн долоо хоногт Исламын улсад дахин алдсан байсан юм.

Газын талбайн төлөөх тулаанд олон арван цэрэг амь үрэгдэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд багадаа 30 хамгаалалтын ажилтан амиа алджээ. Британид байрлалтай Сирийн хүний эрхийн ажиглалтын төвөөс мэдээлснээр Исламын улсын талбайг эзлэх анхны дайралтад 350 гаруй цэрэг, хамгаалалтын албан хаагч хөнөөгдсөнийг онцолж байгаа юм. 

Ерөнхийлөгч Башар Ал Ассад болон Исламын улс бүлэглэл өнгөрсөн зунаас хойш ширүүн тэмцэлдэж байна. Жихадууд хойд хэсгийн Рагга мужид байрлах Засгийн газрын өмчүүдийг эзэлснээр энэхүү дайн эхэлжээ.

АНУ Исламын улс бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны хүрээнд 9-р сараас тус бүлэглэлд агаарын дайралт хийж байгаа ч Башар ал-Ассадын тэмцэл үргэлжилсээр байна. Харин АНУ энэ бол Ассадыг дэмжиж байна гэсэн үг биш хэмээн мэдэгдэж байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top