В.Путин: Тэд санаатайгаар газрын тосны үнийг унагааж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унаж буй нь Оросын эдийн засгийг сулруулж байгаа бөгөөд энэ уналтыг улс төрийн манипуляцийн нэг хэсэг хэмээн үзэж байна.

Тэрээр Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа үнийн уналтад ямар нэгэн улсыг тодорхой буруутгаагүй ч Оросын улс төр судлаачид энэ асуудлыг Москвагийн эсрэг явуулж буй Саудын Араб болон АНУ-ын бодлогын нэг хэсэг хэмээн дүгнэж буйг ярьсан байна.

Мөн тэрээр газрын тосны үнэд улс төрийн хүчийн үргэлж нөлөөлж байдаг, энэхүү хямрал эрчим хүчний салбарт ч болж байна хэмээн ярьжээ.

Оросын өмнөө барьдаг Уралын түүхий тосны үнэ л гэхэд өнгөрсөн зургаадугаар сараас хойш 15 хувиар унасан байна. Баррель тосны үнэ 80 доллараар худалдаалагдаж байгаа бөгөөд Оросын төсвийг тэнцвэржүүлэхийн тулд 114 доллараар худалдаалагдах ёстой аж.

Путин энэхүү мэдэгдлээ ирэх долоо хоногт болох Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны чуулганы өмнө хийж буй нь учиртай хэмээн ажиглагчид дүгнэж байна. В.Путинг барууныхнаас бие даан оршиж чаддаг Азийн орнуудтай холбоо тогтоох сонирхол өндөр байгаа хэмээн үзэж байгаа юм.  

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayraa(203.91.117.4) 2014 оны 11 сарын 07

odoo tegwel manaid shatahuunii vne buuh estoi biz de

0  |  0
Top