Зургаан долоон хоногийн турш сураггүй болсон Мексикийн 43 оюутны хэргийн тухай мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Оюутнуудыг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байсан танхай бүлэглэл тэднийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухай Мексикийн Хууль зүйн сайд Жесус Мурилло мэдэгдлээ.
Сайдын мэдээлснээр танхайчууд оюутнуудыг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд оюутнуудыг цагдаа нар тэдэнд авчирч өгсөн гэж мэдээлсэн байна. Хохирогчдын ихэнхи нь бүтэж үхсэн байсан тул үлдсэнийг нь буудаж хөнөөгөөд, цогцсуудыг шатааж голд хаясан гэжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Игуала хотын цагдаа нар танхай бүлэглэлтэй мөргөлдсөнөөс хойш 43 оюутан сураггүй болсон юм. Хэргээ хүлээсэн Guerreros Unidos хар тамхины бүлэглэлийг энэ хэрэгт холбоотой хэмээн сэжиглэж байсан юм.
Сураггүй болсон оюутнуудын алга болсон газрын ойролцоо зургаан цүнхэнд хийсэн хүмүүсийн цогцсыг өнгөрсөн долоо хоногт олсон бөгөөд танигдахгүй байсан юм. Хууль зүйн сайд Муриллогийн хэлснээр цогцсуудыг танихад маш төвөгтэй бөгөөд ДНК-ийн шинжилгээний хариу гарахад хугацаа их орно гэсэн байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )