АНУ Иракт 1500 гаруй цэрэг илгээнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 08

АНУ “Исламын улс” террорист бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны хүрээнд Иракын цэргийн хүчнийхэнд тулалдааны бус 1500 гаруй цэрэг илгээх талаар Цагаан ордон мэдээллээ. Пентагоны мэдээлснээр Америкийн цэргүүд тулалдахгүй бөгөөд Иракын хүчнийхэнд бэлтгэл хийх, тулалдах зэргийг заах аж.

Ерөнхийлөгч Барак Обама Иракын засгийн газрын хүсэлтийн дагуу цэрэг тараан байршуулахаар шийдсэн хэмээн Пентагон мэдэгджээ.

“Исламын улс” бүлэглэл Ирак болон Сирийн өргөн хэмжээний газар нутгийг эзлээд байгаа ч АНУ тэргүүлсэн холбооныхны агаарын дайралтад өнгөрсөн наймдугаар сараас хойш өртсөөр байгаа юм.

Цэргүүд Иракын есөн арми, Пешмерга курд бригадад сургуулилт зохион байгуулахаас гадна Багдадын ойролцоо болон Ирбил хотын хойд хэсэгт орших зөвлөгөө мэдээллийн газруудад цэргүүдтэй ажиллах аж.

Мөн Барак Обама “Исламын улс”-тай тэмцэх ажиллагаанд Конгрессоос дахин 5.6 тэрбум ам.доллар хүсч байгааг мэдээлсэн байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.253) 2014 оны 11 сарын 08

Ардчилал хүний эрх гэж хашгирдаг улс одоо улс үндэстнүүдийг хагаралдуулан, сөнөөн дарагч харгис цагдаагийн үүрэг гүйцэтгэж эхэллээ Үнэн нүүр царай нь энэ

0  |  0
Top