Өмнөд Суданы тэмцэгчид түр эвлэрлийн хэлэлцээ хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 08

Өмнөд суданы мөргөлдөгчид түр эвлэрлийн хэлэлцээ хийх саналыг хүлээн зөвшөөрсөн тухай зуучлагч болох Африкын бүс нутгийн групп “IGAD” мэдэгдлээ. Талуудын төлөөлөл Этиопийн нийслэлд хоёр өдөр хэлэлцсэний эцэст өчигдөр ямар ч нөхцөлгүйгээр энхийн хэлэлцээг батлахыг зөвшөөрсөн байна.

Ингэснээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эхэлсэн дайны нөхцөл байдал түр намжиж байгаа юм. 2011 онд Өмнөд Судан Суданаас тусгаар улс болгон зарласнаар тэмцлийн байдал үүссэн билээ.

Хоёр тал барьцаалсан хүмүүсээ ямар ч нөхлцөгүйгээр солилцохоор болсон байна.


Б.Ариунцэцэг

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top