Уругвайн Ерөнхийлөгч Жөүс Мужикагийн Volkswagen Beetle машиныг нэг сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Энэхүү саналыг Арабын нэгэн шэйх санал болгосон хэмээн 79 настай Жөүс Мужика мэдээлжээ. Тэрээр өмнө нь дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байсан юм.
Энгийн хэрэглээг илүүд үздэг тэрээр хэрвээ саналыг хүлээн зөвшөөрөх юм бол мөнгийг нь ядуу хүүхдүүдэд зориулна хэмээн ярьжээ.
Жөүс Мужика одоо хуучин фирмд амьдардаг бөгөөд өөрийнхөө цалингаас сайн үйлсэд туслахад үргэлж хандивладаг нэгэн аж. 2010 онд түүний хөрөнгө орлогын мэдэгдэлд нийт 1800 доллар бүхий эд хөрөнгийг бүртгэжээ. Үүнд түүний 1987 оны цэнхэр өнгийн Volkswagen Beetle багтсан байв.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 5 )
Ha ha yaduu setguulch
UKRAIN BISH URUGVAI SHUU DEE
Украйны бишээ урвагайн ерөнхийлөгчийн
Украйны Ерөнхийлөгч Жөүс Мужикагийн Volkswagen Beetle машиныг нэг сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ.