Энэтхэгийн баруун хэсэгт орших Сурат мужийн онгоцны буудлаас нислэг хийх онгоц хөөрөхдөө зэрлэг үхэр мөргөжээ. Азаар зорчигч болон нислэгийн багаас гэмтэж, бэртсэн тохиолдол гараагүй байна.
Дели хотод хүрэх SpiceJet онгоц нислэгийн багаас гадна 146 зорчигчийг тээвэрлэж явсан бөгөөд үхэр мөргөсний улмаас эвдрэл гарсан тул ослын буулт хийжээ.
SpiceJet компанийн мэдээлснээр мөргүүлсэн үхэр үхсэн бөгөөд хар талбайд огтхон ч ялгагдаж харагдахгүй байсан гэжээ. Boeing 737-800 маркын онгоцонд суусан зорчигчдыг өөр онгоцонд шилжүүлсэн байна.
Энэтхэг улс нь агаарын тээврийн аюулгүй байдлаараа дэлхийд дээгүүр бичигддэг ч эрэлт өссөний улмаас сүүлийн жилүүдэд хувийн компани олноор байгуулагдсан байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )