АПЕК-ийн эдийн засгийн чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган хэдхэн цагийн өмнө БНХАУ-ын Бээжин хотноо эхэллээ. Энэхүү чуулган Ази, Номхон далайн орнуудыг “бүтээлч, харилцан холбоотой, нэгдмэл, дэвшилттэй” болгох шийдвэрийг гаргахыг зорьж байгаа юм. Чуулганы үйл ажиллагаа АПЕК-ийн орнуудын захирлуудын чуулганаар эхэлж байна. Энэ нь АПЕК-ын орнуудын удирдагчдын уулзалтын долоо хоногийн бизнесийн хамгийн чухал арга хэмжээ юм.

АПЕК-ийн орнуудын захирлуудын чуулганд АПЕК-ийн 21 орны мянга гаруй компанийн гүйцэтгэх захирал болон 16 өөр улсын 20 гаруй томоохон фирмийн удирдагчид оролцож байна. Дэлхийн нөлөөтэй группууд болох Майкрософт, Леново, Рио Тинто, Уаллмарт, Номура холдингийн төлөөлөгчид болон Русал, Роснефьт, Сбербанкын дарга нар иржээ.

“Форбс” сэтгүүлийн мэдээлснээр АПЕК-ийн бизнесийн чуулганд дэлхийн шилдэг 500 компаниас 130 нь оролцож байгаа гэжээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зинь Пин үйл ажиллагааг нээсэн бөгөөд АНУ, Вьетнам, Шинэ Зеланд, Папау- Шинэ Гвиней, Перу болон бусад АПЕК-ийн орнуудын тэргүүд оролцож байна.

Уулзалтаар бүс нутгийн бизнесийн хөгжил, чөлөөт худалдааны бүс, эдийн засгийн шинэчлэл, хамтын ажиллагааны хөгжил, дэд бүтцийн хөгжил зэрэг томоохон асуудлыг хэлэлцэх юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top