ХБНГУ-д Берлиний хана нурсны 25 жилийн ойг тэмдэглэж байна. Берлин болон бусад томоохон хотуудад концерт, үзэсгэлэн зэрэг олон нийтийг хамарсан баярын арга хэмжээнүүд болж байгаа юм.
Канцлер Ангела Меркель Бранденбургийн хаалганы задгай талбайн шоунд оролцжээ. Мөн Польшийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Леч Валеса болон ЗХУ-ын удирдагч асан Михайль Горбачев Берлиний хана нурсны баярт оролцсон байна.
Берлиний хана 1961 онд баригдсан бөгөөд коммунист Зүүн Германаас Баруун Герман луу иргэд дүрвэхийг зогсоох зорилготой байв. Хүйтэн дайн дууссаны билэгдэл болгож ханыг 1989 онд нураасан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хуваагдсан Герман ханыг нураасан жилдээ дахин нэгдсэн билээ.
Берлин хотын дундуур 155 км урттай баригдсан хананаас одоо зөвхөн 3 км урт хэсэг л үлдсэн байдаг аж. Баярын хүрээнд хананы үлдсэн хэсгийг дагуулж цагаан өнгийн гэрэл олноор байрлуулсан нь хана нуран унасан гэдгийг билэгддэг гэнэ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )