Каталончууд тусгаар улс болохоор санал асуулга явуулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Испанийн зүүн хойд хэсгийн Каталония мужийн иргэд тусгаар улс болохоор олон жилийн турш тэмцэж байгаа. Тэгвэл каталончууд тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх бүх нийтийн албан ёсны санал асуулга явуулж байна.

Олон улсын хэвлэлүүд энэхүү санал асуулгыг дарамт шахалтын дунд явагдаж байгааг онцолж байна. Учир нь Испанийн шүүх санал хураалтыг хууль бус хэрэг хэмээн үзэж, зогсоохыг шаардсан ч Каталоны удирдагч Артур Мар үйл ажиллагаанд саад учруулах ямар ч хоригтой тэмцэж байгаа юм.

Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой санал асуулгыг үр дүнд хүрэхгүй бөгөөд эрүүл ухаанаар сэтгэхийг каталончуудад уриалжээ.

Тус мужийн иргэд Каталоныг тусгаар улс байх ёстой гэж үздэг эсэх дээр санал өгч байгаа юм.

Каталон бол 7.5 сая хүн амтай баян муж улс бөгөөд Испанийн эдийн засагт засгийн газрынх нь баялаг төсвөөс илүү хувь нэмэр оруулдаг билээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top