Сурагчийн дүрэмт хувцас өмсөж, зүсээ хувилгасан амиа хорлогч этгээд Нигерийн хойд хэсгийн сургуульд бөмбөг дэлбэлснээр 48 сурагч амиа алджээ. Мөн 79 хүн гэмтэж бэртсэн байна.
Гэрчүүдийн мэдээлснээр Засгийн газрын техникийн шинжлэх ухааны коллежийн цугларалтад оролцохоор 2000 гаруй оюутан тус сургуульд цугларсан байжээ. Оюутнууд даваа гаргийн өглөөний 7.30 цагийн үед захирлаа үг хэлэхийг хүлээж байхад сургуулийн танхимд дэлбэрэлт болсон байна.
Террорист этгээд үүргэвчиндээ тэсрэх бөмбөг нуусан байсан бөгөөд түүнийг энэ жилийн эхээр 200 гаруй сурагч охидыг хулгайлсан Боко Харам бүлэглэлээс явуулсан хэмээн сэжиглэж байгаа аж.
Нигерийн цэргүүд хэргийн газар ажиллаж, цогцсуудыг гаргах үед сургуулийн хүүхдүүд таван жилийн турш исламын террористуудын халдлагад өртөн олон мянгаар амь үрэгдэж буйд бухимдсан иргэд цэргийнхний үйл ажиллагааг шүүмжилж, чулуу шидсэн байна.
Энэхүү хэрэг явдлын дөнгөж өмнөхөн нь Нигерийн нийслэлд орчин үеийн исламын шашинтнуудын мөргөлийн үеэр дэлбэрэлт болж 30 хүний амийг авсан юм. Тиймээс халдлагуудыг холбоотой хэрэг хэмээн үзэж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )