Өмнөд Солонгос Хойд Солонгосын цэргүүдэд анхааруулах буудлага хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

БНСУ-ын хилийн цэргүүд Хойд Солонгосын эргүүлийн хамгаалалтын цэргүүдэд олон удаа анхааруулах буудлага хийсэн тухай “CNN” мэдээллээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамны мэдээлснээр эргүүлийн цэргүүд хоёр орны хилийн шугаманд хүрсэн байна. Хойд Солонгосын 10 цэрэг даваа гаргийг 09.40 цагийн үед Цэргийн хилийн шугаманд хүрсэн гэж мэдээлжээ. Хэрэг явдал Сөүл хотын баруун хйод хэсгийн Пажу тосгоны ойролцоох хил дээр болсон байна.

Өмнөд Солонгосын тал 20 удаа анхааруулах буудлага хийсэн бөгөөд Хойд Солонгосын цэргүүд хариу гал нээгээгүй буцжээ. Өнгөрсөн сард мөн Хойд Солонгосын цэргүүд тус улсын хилд хүрсэн явдал гарсан юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top