Испанийн хамгийн баян муж болох Каталон мужийнхан тусгаар улс болохоор тэмцэж байгаа билээ. Ням гарагийн бүх нийтийн санал асуулгын тооллого дууссаны дараа Каталан мужийн удирдагч Артур Мас Испаниас тусгаар улс болох үйл ажиллагааг түргэвчлүүлэхэд шахалт үзүүлэхээ мэдэгдлээ.
Тэрээр Испанийн ерөнхий сайд Мариано Ражой руу захидал явуулсан бөгөөд түүнийг каталончуудын асуултад албан ёсны хариу өгөхийг шаардсан байна. Бүх нийтийн санал асуулгад хоёр сая гаруй хүн оролцсон бөгөөд тэдний 80.7 хувь нь Каталан мужийг Испаниас тусгаар улс болохыг дэмжсэн юм.
Артур мас “Бид шинэ улс төрийн ирээдүйг шийдвэрлэийг хүсч байна. Бүх үндэстэн ийм зүйл хийх эрхтэй. Энэ бол ардчиллын хамгийн чухал хүлээлт” гэжээ.
Санал асуулгад 5.4 сая хүн оролцох боломжгүй байжээ. 7.5 сая хүн амтай Каталон нь баян муж улс бөгөөд Испанийн эдийн засагт засгийн газрынх нь төсвөөс илүү хувь нэмэр оруулдаг тул эрх баригчид салан тусгаарлахыг зөвшөөрөхгүй байгаа юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )