АПЕК-ийн чуулганы үеэр Хятадад хийж болохгүй долоон зүйл

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны 22-р чуулганы үеэр зохион байгуулагч БНХАУ-ын нийслэл Бээжинд дараах долоон зүйлийг хийхийг хатуу хориглосон байна. Барууны хэвлэлүүд эдгээр хоригуудаас коммунист улсын шинж тод харагдаж байна хэмээн бичжээ.

  1. Гэрлэлт- орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийг багасгах зорилгоор гэрлэлтийн гэрчилгээ олгодог Засгийн газрын байгууллагуудыг хаасан бөгөөд энэ хугацаанд хуримын ёслол хийхийг хориглосон байна.
  2. Галын наадам- олон орны төрийн тэргүүд орлцож буй учраас аюулгүй байдлыг хангах үүднээс галын наадам зохион байгуулахыг хоригложээ.
  3. Жолоо барих- Бээжин хотын тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн бөгөөд хувийн машинуудыг дугаар нь тэгш, сондгойгоор төгссөн байдлаар хязгаарлаж байна.
  4. Ажил- ихэнхи төрийн албан хаагчид болон хувийн зарим салбарын ажилтнуудад албан журмын амралт олгожээ.
  5. Сургууль- Бээжингийн сургуулиудын сурагчдыг долоо хоног амрааж байна.
  6. Эмнэлэг- яаралтай түргэн тусламжийн төвөөс бусад төрийн эрүүл мэндийн газруудыг хааж, заримд нь цагийн хязгаарлалт хийжээ.
  7. Шатах бодис- цементийн үйлдвэрүүдэд шатах нүүрснээс эхлээд үхэгсдийг оршуулахад Хятадын уламжлал болсон оршуулгын газар нас барагсдын хувцсыг шатаах явдлыг ч хориглосон байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха (117.111.10.166)  2025 оны 03 сарын 13

Энэ ньд агуусах юу байна аа :-@

1  |  0
Odmaa (112.72.13.6)  2025 оны 03 сарын 13

Taalagdaj bna shvv

1  |  0
zochin (112.72.13.247)  2025 оны 03 сарын 13

Бат үүл удахгүй УБ-т хэрэгжүүлэх биз ээ.Ийм журам гаргаж Ардчилсан нийгэмд маш хурдан дарангуйлж хүчээр хэрэгжүүлдэг дөө.

1  |  0
Kkkk (182.160.7.99)  2025 оны 03 сарын 13

Aguu uls yum daa...

1  |  0
Top