НҮБ: Сири, Иракын дайнаас болж 13.6 сая хүн дүрвэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Лондон хотын хүн амтай тэнцэхүйц буюу 13.6 сая хүн Сири, Иракын дайнаас болж эх орноосоо дүрвэсэн тухай НҮБ мэдээллээ. НҮБ-ын цагаачдын агентлагын тайланд эдгээр хүмүүс өвлийн хүйтнийг дулаалгагүй байр, хоолгүй аягатайгаа угтаж байна гэжээ.

   Цагаачдын агентлагын тэргүүн Амин Авад дэлхий нийт цагаачдын тухай асуудлыг бараг мартсан мэт байна хэмээн буруутгажээ. Тэрээр Женев хотод болсон НҮБ-ын хуралдааны үеэр "Хоёр сарын дотор сая гаруй хүн ойролцоох улсуудад цагаачилж байгаа ч дэлхий нийт тэднийг хайхрахгүй байна" гэжээ.

   Цагаачдыг дулаан хувцас, хоолоор хангах сан хангалттай бүрдээгүй бөгөөд 990 мянган хүнд туслах 58.5 сая ам.долларын хандив хэрэгтэй байна гэлээ.

   Амин Авад олон улсуудыг гэр оронгүй, өвчин зовлонд нэрвэгдэн зүдэрч яваа дайнаас дайжигчдад гар сунгахыг уриалсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top