ОХУ Ираны найман цөмийн реакторыг барьж өгөх тухай хоёр тал хэлэлцжээ. Энэ нь олон улсын нийгэмлэг Ираны цөмийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх сүүлийн хугацаанаас 12 хоногийн өмнө болж байгааг хэвлэлүүд онцоллоо.
Иран, ОХУ эхний ээлжинд хоёр цөмийн реактор барихаар төлөвлөсөн бөгөөд цаашдаа энэ тоог зургаагаар нэмнэ гэжээ. Хоёр талын төлөөлөгчид ирэх долоо хоногт эл асуудлаар эцсийн шатны шийдвэр гаргах уулзалт хийх аж. Харин Оросын тохиролцоонд ямар нөхцөл тусгагдсан нь тодорхойгүй байна.
АНУ, Их Британи Франц, Герман, ОХУ, БНХАУ гэсэн зургаан том гүрэн Ираныг цөмийн зэвсэг бүтээхэд ашигладаг ураны баяжуулалт хийхийг бууруулахыг шаардаж байгаа юм.
Ираны цөмийн хөтөлбөрийн дарга Али Акбар Салехи энэхүү хэлэлцээ нь манай хоёр улсын дипломат харилцааны хөгжлийн чухал хэсэг болж байна гэжээ. Хоёр реакторыг Бушехр хотноо барих бөгөөд барилгын явцын үйл ажиллагааг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хянана гэжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )