”Yahoo” ”Brightroll” сурталчилгааны сүлжээг 640 сая ам.доллараар худалдаж авна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Интернэтийн магнат "Yahoo" компани видео зар сурталчилгааны "Brightroll" платформыг худалдан авах болжээ.  640 сая ам.долларын өртөгтэй энэ наймаа нь тус компанийн гүйцэтгэх захирал Марисса Мэйрийн удирдлагаар хийж буй хоёр дахь том худалдан авалт болж байна.

   "Yahoo" компани "Google" болон "Facebook" корпорациудтай зар сурталчилгааны бодлогын шинэчлэл, өсөлтөөрөө өрсөлдөж байгаа юм. Марисса Мэйрийн мэдээлснээр энэхүү худалдан авалт нь видео зар сурталчилгаанд хийх компанийн төлөвлөгөөг хүчирхигжүүлэх аж. Тэрээр "Энэхүү платформ нь зар сурталчилгааг түгээх хамгийн чамин, амар хэрэгсэл болох бөгөөд телевиз, компьютер, гар утас бүр цаашлаад өмсөж зүүдэг ухаалаг хэрэгслүүдээр хүртэл үзэж болох томоохон давуу талыг бий болгоно" гэжээ. Байгуулагдаад найман жил болж буй "Brightroll" платформд Америкийн 80 гаруй томоохон зар сурталчилгаа түгээгчид бүтээгдэхүүнээ сурталчилдаг юм.

  "eMarketer" судалгааны байгууллагын мэдээлснээр "Yahoo" компанийн хувьцаа АНУ-ын тоон сурталчилгааны зах зээлд 2013 онд 5.8 хувь хүртэл буурсан бөгөөд энэ жил дахин буурна гэж таамаглаж байгаа юм.  2014 онд АНУ-ын тоон сурталчилгааны зах зээл өмнөх оныхоос 56 хувиар өсч нийт 5.96 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн судлаачид тогтоожээ. Энэ тоо 2018 он гэхэд 12.8 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top