Хятадууд хөгжиж буй орнуудад 10 сая ам.доллар хандивлана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

БНХАУ Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүсийн хөгжиж буй орнуудад арван сая ам.доллар хандивлана гэж ерөнхийлөгч Си Зинь Пин мэдээллээ. Тэрээр АПЕК-ийн бус 20 орны тэргүүнийг хүлээн авсны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

   "Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг ирээдүйд цогцлоох нь" сэдэвт уулзалтын үеэр Си Зинь Пин хэлэхдээ бүс нутгийн хөгжиж буй орнуудад хандив өгөхөөс гадна тэдний худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт чадамжийг нь дээшлүүлэх зорилгоор 1500 сургалт явуулах боловсон хүчнээр хангана гэв.  

  Энэ бол бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал зорилго болохыг ШСи Зинь Пин онцолсон байна. Мөн академик болон бизнесийн хамтралууд ч бас ийм зорилготой байгаа гэдэгт итгэж байгаа илэрхийлжээ.

   Энэхүү уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар оролцсон юм. Уулзалтыг АПЕК-ийн 21 орныг багтаасан чөлөөт худалдааны бүс байгуулах хоёр жилийн судалгааны үр дүнг дэмжүүлэх хүрээнд зохион байгуулсан байна.  

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top