Европын сансрын агентлагийн "Росетта" сансрын хөлөг сүүлт одонд хүрч угаалгын машины хэмжээтэй "Филае" роботыг солирын гадаргуу дээр амжилттай газардуулжээ. Энэ бол хүн төрөлхтөн роботыг сүүлт одонд буулгасан анхны түүхэн үйл явдал юм. Роботын судлах 67P/Чурюмов-Герасименко нэртэй сүүлт од дэлхийгээс 510 сая км-ийн зайтай оршдог байна.
"Росетта" сансрын хөлөг Германы цагаар 11:30 цагт газардсан бөгөөд 28 минутын дараа солирын анхны дүрсийг эх дэлхий рүү илгээжээ. Харин робот газардмагцаа гадаргуу дээр дэгээ харваж өөрийгөө бэхлэх ёстой байсан боловч энэ үйлдэл хийгдээгүй байна. Роботын хүйтэн хийг түлхэх систем ажиллахгүй байгаа учраас бэхэлгээ хийгдэхгүй байна хэмээн сансрын багийнхан мэдээлжээ. Тиймээс робот удаан хугацаанд тогтвортой ажиллах асуудал мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа юм. "Филае" робот сүүлт одон дээр секундэд нэг метрийн хурдтай хэмнэлээр алхаж байгаа аж.
Арван жил зорьж ажилласан 1.3 тэрбум ам.долларын үнэтэй энэхүү судалгаагаар Филае робот сүүлт одыг нарыг тойрох жил гаруйн хугацаанд судлах юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )