Оросын байлдааны цэргүүд Украйны хилд нэвтэрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

НАТО Оросын цэргийн зэвсгүүд болон байлдааны цэргүүд нь энэ долоо хоногт Украйнд нэвтэрсэн хэмээн мэдээллээ. Оросын хуягт техник, их буу, байлдааны цэргүүдийн цуваа Урайнд нэвтрэхийг манай байгууллага ажигласан хэмээн НАТО-гийн тэргүүн Женс Столтенберг мэдээлсэн байна. Тэрээр “Орос болон Украйны хилийн хамгаалалтад нүх байгаа нь бидний санааг хамгийн ихээр зовоож байна” хэмээн хэлсэн бөгөөд ОХУ-ыг цэргийн хүчээ буцаан татахыг сануулсан байна. Гэвч яг хэдэн байлдааны цэрэг, хэр их зэвсэг хил нэвтэрснийг мэдээлээгүй аж.

Хамгийн ноцтой нь НАТО ОХУ-ыг Украйнд цөмийн чадавхит зэвсэг байршуулсан хэмээн сэжиглэж байгаа гэсэн байна.

Харин Оросын Батлан хамгаалахын яам энэхүү мэдэгдлийг Оросыг дэмжигч салан тусгаарлагчдад туслахаар Зүүн Украйнд цэрэг оруулаагүй хэмээн няцааж байгаа юм.  

Энэ үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага 4000 хүний аминд хүрсэн Украйны сөргөлдөөнт байдал даамжирч магадгүй байгааг мэдээлж байна. Өчигдөр л гэхэд Оросыг дэмжигч салан тусгаарлагчид Донетск мужид их буугаар галласан бол  Луганскийн зүүн хотод мөргөлдөөн гарсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olloo(150.129.142.202) 2014 оны 11 сарын 14

baildaany tsereg...oird ingej ineesengui

0  |  0
хэ хэ хэ(202.179.22.144) 2014 оны 11 сарын 14

Байлдааны цэрэг гэнэ үү? Байлдааны биш цэрэг гэж бас байх нь ээ.

0  |  0
mongol(202.21.106.145) 2014 оны 11 сарын 13

zow l gej bodoj bn

0  |  0
Top