АНУ-аар удирдуулсан олон улсын хамтрал Ирак, Сирид энэ долоо хоногт нийт 23 удаа агаарын дайралт хийсэн байна. Үүний 16 нь Сирид болсон бөгөөд ихэнхи нь Туркын хилийн ойролцоох Кобани сууринд болжээ. Харин Иракт хийсэн агаарын дайралтууд газрын тосны үйлдвэрлэлийн хойд бүсэд өрнөсөн гэж АНУ-ын Төв комманд мэдээлсэн байна.
Эдгээр дайралтуудаар Сири дэх Исламын улс террорист бүлэглэлийн арван цэргийн анги, гурван байлдааны байршил болон логистик төхөөрөмжүүдийг устгасан гэлээ.
Кобани суурингийн дайралт нь АНУ-ын тэргүүлсэн хамтрал үймээн дэгдээгчдийг зогсоох бүрэн чадвартайг баталлаа хэмээн АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.
Харин Иракын газрын тосны үйлдвэрлэлийн Байжи хотын ойролцоох таван агаарын дайралтаар террорист бүлгийн хоёр байшин, хоёр цэргийн техник болон мэргэн буучийн байршлыг устгасан байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 2 )
Gazariin tosnii dain Oor u ch bish Neft ni duusaad elsen col uldene
Ene Amerkuud jagaad ene araabiin ornuud l uu dain biznessee hiigeed baidag yum bol