Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд Наренда Моди эрүүл мэндийн төлөө ажиллах шинэ яам байгуулсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди иог, аюурведын анагаах ухааны яам байгуулснаа мэдэгдлээ. Тус улсын Засгийн газар яаманд 174 сая ам.доллар төсөвлөсөн байна.
Иог, аюурведын яамны сайдаар Шрипада Наика томилогджээ. Шинэ сайд “Уламжлалт анагаах ухааныг манай улс олон нийтийн хэрэглээ болгож алдаршуулна” хэмээн мэдэгджээ.
Энэтхэгт уламжлалт анагаах ухаан ихэд дэлгэрсэн бөгөөд салбар нь 100 тэрбум гаруй ам.долларын зах зээлтэй хэмээн судлагдсан байдаг.
Тус улсын цагаан хоолт Ерөнхий сайд эрүүл мэндийн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг юм. Тэрээр саяхан болсон НҮБ-ын хурал дээр Олон улсын иогийн өдрийг зохион байгуулах санал тавьж, дэлхийн 50 гаруй орон дэмжсэн билээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )