Бразилийн цагдаа өдөрт долоон хүний аминд хүрдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Бразилийн цагдаа нар 2009-2013 онд нийт 11 мянган хүний аминд хүрсэн гэсэн судалгаа гарчээ. Энэ нь нэг цагдаа өдөрт дунджаар долоо хүний аминд хүрдэг гэсэн үг юм. Гэхдээ амиа алдагсдын ихэнхи нь ажиллагааны үеэр энхийг сахиулагчидтай мөргөлдсөн ноцтой гэмт хэрэгтнүүд гэдгийг анхааруулсан байна.

Сао Паулод байршилтай төрийн бус байгууллага болох “Бразилийн аюулгүй байдлын форум” энэхүү судалгааг хийжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Бразилд 11197 хүн цагдаа нарын гарт амь үрэгдсэн байна. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал их тоо аж. Тухайлбал АНУ-ын цагдаа нар өнгөрсөн 30 жилд нийт 11090 хүний аминд хүрчээ.

Энэхүү судалгаа нь Бразилийн цагдаа нар хүнд гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхдээ хэтэрхий хэрцгий хандаж байна гэж дүгнэснийг олон улсын хэвлэлүүд онцолсон байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg(103.229.122.32) 2014 оны 11 сарын 14

ariyntsetsegeeee bitgiii tenegt 1tsagdaa bish niit bureldehuunii dynd mangar yum bicheed oorooch oilgoogui teneg

0  |  0
Top