Лалын улс бүлэглэлийнхэн өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй болохоор зэхэж байна. Тэд жинхэнэ алт, мөнгөн зоос гаргаж, бусад арабын улсуудын нэгэн адил мөнгөн тэмдэгтээ динар гэж нэрлэх аж.
Ирак Левантын лалын улс эсвэл Ирак Сирийн лалын улс гэж өөрсдийгөө нэрлэж буй энэ бүлэглэлийнхэн эртний исламын динарыг хэрэглээнд эргэн оруулах хүсэлтэй байгаа гэнэ. Эртний динар алтан зоос нь 4,3 грамм алттай байсан бол мөнгөн зоосонд гурван грамм мөнгө ордог байжээ.
Тэд шинээр гаргасан зоосоо өөрсдийн мэдэлд авсан газар нутагт хүчин төгөлдөр ашиглана хэмээн саяхан Иракын Мосулд болсон томоохон мөргөлийн үеэр мэдэгджээ.
Газрын тосны арвин нөөцтэй газар нутгийг мэдэлдээ авснаар Лалын улс бүлэглэлийнхэн өдөрт нэг сая ам.долларын ашиг орлого олдог гэсэн мэдээ бий.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )