Австрали: 400 хүн элсэнд толгойгой шургуулж жагсав

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 15

Австралийн засгийн газрын бодлогод дургуйцлээ илэрхийлсэн 400 хүн Сидней хотын Бонди наран шарлагын газарт эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэд нэгэн зэрэг элсэнд толгойгоо шургуулан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Жагсагчид Их 20 орны уулзалтаар Засгийн газраас баримталж буй байр суурийг эсэргүүцэж байгаа юм. Тэд Ерөнхий сайд Тони Эббот цаг уурын асуудлаар хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаад нь дургүйцэн элсэнд толгойгоо шургуулсан байна.

Ерөнхий сайд телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр байгаль орчны бохирдол бол “ямар хамаа байсан юм”  гэж хэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.249.93.135) 2014 оны 11 сарын 16

Толгойгоо гэж бичдэг юм Ариунцэцэг ээ. Боловсрол мэдлэгээ дээшлүүлж байж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр юм бичмээр юм

0  |  0
Top