Мьянмарын нийслэл Нейпьдо хотод Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт боллоо. Энэхүү уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хе, Хятадын Ерөнхий сайд Ли Көцян нар оролцсон байна.
Уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг ихээхэн татжээ. Тэрээр зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлыг олон улсын журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай гэсэн байна. Мөн “Далай бол бүс нутгийн орнуудын хамтын өмч учраас дангаар ноёрхох, өөрийн мэдэлд авах зэргээс зайлсхийж ерөнхий зарчмыг хүндэтгэн үзэх ёстой” гэж хэлжээ.
Шинзо Абэ Хятадыг шууд дурьдаагүй боловч Тайвань, Вьетнам, Филиппин, Япон гээд олон оронтой газар нутгийн маргаантай байдаг тус улсыг далдуур шүүмжиллээ хэмээн олон улсын хэвлэлүүд бичжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )