Наполеон Бонапартын үс, оймс, дотуур өмд зэргийг дуудлагаар худалдана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 15

Францын Эзэн хаан байсан Наполеон Бонапартын эд зүйлсийг өнөөдөр дуудлага худалдаанд оруулна. Монакогийн эзэн хааны гэр бүлийн ордонд хадгалж байсан Наполеоны малгай, өмд, цамц, дотуур өмд бүр туг үс, түрийтэй оймс, гар буу, албаны чимэглэл болон түүний хүүгийн өмсөж байсан гэрийн шаахай зэргийг үнэ хаялцуулан худалдах аж.

Маш ховор түүхэн эд зүйлсийг худалдсан дуудлага худалдааны орлогыг тус ордны засварын ажилд зарцуулах юм байна. 

Өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр Фонтайнебльюд болох дуудлага худалдаагаар Н.Бонапартаас гадна 1895-1920 оны хооронд цуглуулсан Хунтайж Альбертийн өвөө II Луй хааны эдлэж, хэрэглэж байсан 1000 гаруй түүхэн эд зүйлийг зарах тухай зохион байгуулагч Жан Пьер Осенат мэдээлжээ.

 Түүний тооцоолж буйгаар дуудлага худалдаанаас нийт таван сая евро буюу 6.2 сая ам.долларын орлого олох боломжтой гэж үзэж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top