Путины хөргөөр чимсэн алтан “iPhone6” 4300 долларын үнэтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Италийн үнэт эдлэлийн “Perla Penna” компани жилийн өмнөөс В.Путины зурагтай “iPhone 5S” утсыг 18 каратын алтаар бүрж, түүнийгээ 4300 ам.доллараар үнэлжээ.

Гэхдээ “Putinfon” гэж нэрлэсэн утсыг зах зээлээс эргүүлэн татсан нь олны анхаарал татаж байна. Учрыг тодруулбал, “Perla Penna” компани ердөө л “iPhone6” утсыг алтжуулан, В.В.Путины хөргөөр чимэн худалдаалсан аж. Тэд урьд нь “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс болон алдарт суутан Леонардор Да Винчи, түүхт боксчин Мохаммед Али гэх зэрэг бүгдийн танил хүмүүсийн хөргийг үнэт эдлэлд сийлж, дээд зиндааныханд зориулж байж. Дэлхийн хамгийн их эрэлттэй гар утасны шинэ үе эхлэх бүрт тэд ийнхүү “Путины” утсыг шинэчилж байх бололтой. Ирэх оны эхээр худалдаанд гаргахаар төлөвлөсөн алтан гадаргатай “iPhone6” утсыг тэд “Сүпремо Путин II” гэж нэрлэжээ. Яагаад гэвэл ОХУ-ын ерөнхийлөгч хоёр жил дараалан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорсон. Хэрэв тэр гурав дахь жилдээ дэлхийн нөлөө бүхий хүнээр шалгарч дөнгөвөл “Perla Penna” компани “iPhone7” утасны гадаргыг алтжуулж мэдэх нь. Юутай ч италичуудын хувьд Путин бол дэлхийн удирдагч гэдгийг “Perla Penna” компани уг үйлдлээрээ нотлон харууллаа.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top