Мексикт эрх баригч намын байрыг шатаажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Мексикийн ор сураггүй алга болсон 43 оюутан бүгд амь үрэгдсэн гэх мэдээг иргэд нь эсэргүүцлээ. Гудамжинд цугласан мянга гаруй хүн үймээн дэгдээж, намын байр руу халдаж, шатаасан байна. Гуерреро мужийн нийслэл Чиланчинго хотын цагдаа нар хамгаалах гэсэн боловч багагүй мөргөлдөөн үүсчээ.

Тус улсын Игуала хотын 43 оюутанд тохиолдсон золгүй явдал олон нийтийн уур бухимдлыг улам өдөөж буй бөгөөд хэрэг явдлаас хойш хоёр сарын дараа гэмт хэрэгтнүүдийг нь барьж хорьсон. Харамсалтай нь, цогцос одоог хүртэл сураггүй хэвээр. Хэрэгт холбогдуулж Игуала хотын захирагчийн гэр бүл гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй сүлбээтэй байж болзошгүй хэмээн баривчлан шалгаж буй. Мексикийн цагдаа нар Аргентин болон АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч гурван газраас авсан цогцосны хэсгүүдэд шинжилгээ хийн, хохирогчдыг таньж тогтоох ажил эхлүүлснээ дуулгалаа.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top