Голландад хүнд халдварладаг шувууны ханиад дэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Голландад шувууны ханиад дэгдэж ноцтой байдал үүссэний улмаас Европийн холбоо хуралдаж эхэллээ. Өнөөдөр эхэлж буй хурлаар шувууны ханиадны халдвараас яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах талаар бодлого, шийвдэрийг гаргах аж.

Голландын Засгийн газрын мэдээлснээр шувууны ханиад H5N8 вирус нь хүнд халдварлах маш магадлал өндөр гэсэн байна. Тус улсын Хекендорп тосгоны шувууны фермд 150 мянга гаруй тахиа үхсэнээр шувууны ханиад гарсныг тогтоосон юм. Эрх баригчид үхсэн тахиануудыг устгах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Мөн тус улсад гурван өдрийн турш шувууны мах, өндөг тээвэрлэхийг хориглосон бөгөөд шувууны гаралтай хоол хүнснээс татгалзахыг анхааруулжээ.

Олон тахиа үхсэн Хекендорп ферм шувууны махнаас илүү өндөг ихээр худалдаалсан гэж мэдэгдсэн аж. Энэ ферм бүтээгдэхүүнүүдээ Голландад худалдагдахаас гадна Германд экспортолдог байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top