АНУ-ын цагаачлалын системийн шинэчлэлт ирэх долоо хоногт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама цагаачлалын системийг шинэчлэх төлөвлөгөөгөө ирэх долоо хоногоос хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр тэрээр таван сая гаруй бүртгэлгүй цагаач иргэдийг АНУ-аас албадан гаргах аюулаас аварч байгаа юм. Мөн олонхийг нь ажиллах зөвшөөрлөөр хангах аж.

АНУ-ын хуулинд өөрчлөлт оруулах санал тавих ерөнхийлөгчийн эрхийнхээ дагуу Б.Обама засгийн газрын 12 мянган цагаачлалын агентлагийн үйл ажиллагаанд шинэчлэл хийхийг шаардсан юм. Шинэчлэлийн бодлогоос хамгийн анхаарал татах шийдвэр нь хүүхэд нь АНУ-ын иргэншилтэй эцэг эхчүүдийг салсан, тусгаарлагдсан, гэр бүлээ орхиж явсныг үл харгалзан хөдөлмөр эрхлэх хуулийн эрх олгоно гэжээ. Зөвхөн энэ заалт л гэхэд АНУ-д доод тал нь 5 жил ажилласан 3.3 сая хүнд үйлчлэх юм.

Цагаан ордон энэхүү заалт дээр ажилласан жилийн хугацааг 10 болгож хязгаарлахыг илүүд үзэж байгаа юм. Харин Конгресс-т олонхи болсон Бүгд найрамдах намынхан энэхүү төлөвлөгөөг ихээхэн эсэргүүцэж байгаа. Тэд Конгресс зөвшөөрөөгүй тохиолдолд Обама шинэчлэл хийхгүй хэмээн үзэж байгаа бол Б.Обама амлалтаа биелүүлэхийн тулд БНН-ыг үл харгалзан тэмцэнэ гэжээ.

                                                                             Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mandah(211.36.173.163) 2014 оны 11 сарын 19

Reagan.Obama

0  |  0
puujee(122.201.21.152) 2014 оны 11 сарын 19

Zob .tuiliin zob.

0  |  0
Top