Америк тивийг Колумб биш исламчууд нээсэн үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Туркын ерөнхийлөгч Ресеп Таийп Эрдагон Америк тивийг 12-р зуунд исламчууд нээсэн гэж мэдэгдсэн нь шуугиан дэгдээлээ. Энэ бол Кристофер Колумб Америк тивийг нээхээс гурван зуун жилийн өмнөх хугацаа билээ.

Тэрбээр Истанбул хотноо зохиогдож буй Латин Америкийн Исламын удирдагчдын чуулга уулзалтанд илтгэл тавихдаа ингэж ярьжээ. Ресеп Таийп Эрдагон “Латин Америк болон исламчуудын холбоо 12-р зуунд эхэлсэн. Исламчууд Америк тивийг 1178 онд нээсэн. Кристофер Колумб үүнийг нээгээгүй ” хэмээн хэлсэн байна.

Мөн “Исламын далайчид Америк тивд 1178 онд очсон. Кристофер Колумб хүртэл Кубын далайн эрэг дээр исламын хийд байсныг цохон тэмдэглэсэн байдаг” гэжээ. Үүнээс гадна Анкара тэр газарт томоохон сүм барихаар бэлдэж байсныг Генуягийн хайгуулчид тэмдэглэсэн байдаг гэсэн байна.

Түүхийн ихэнх номд Кристофер Колумб 1492 онд Энэтхэг рүү орох далайн зам хайж яваад Америк тивийг нээсэн хэмээн бичсэн байдаг билээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top