БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чхве Рён Хэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар тус улсад айлчилжээ.
Чхве Рён Хэ Владимир Путинд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны илгээмжийг гардуулсан байна. Юу байсан нь маш нууц илгээмжийн хэмжээ ер бусын байсныг хэвлэлүүд онцолжээ.
Чхве Рён Хэгийн айлчлалтай холбогдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун удахгүй Орост айлчилна хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь АНУ болон НАТО-гийн орнуудаас жижигхэн БНАСАУ, том ОХУ-д үзүүлж байгаа дарамт нь энэ хоёр орныг барууны болон олон улсын байгууллагын дарангуйллын эсрэг хамтран ажиллахад хүргэж байгаа юм гэжээ.
Үүнээс гадна хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжижүүлэх бодлого баримталж байна. Саяхан хоёр улс гадаад худалдаандаа рублийг төлбөрийн хэрэгсэл болгож байхаар тохирсон. Мөн транссолонгосын төмөр зам байгуулж транссибирийн замтай холбох, оросоос хийн хоолой тавих гээд том том төслүүд хамтран хийхээр ярьж байгаа гэдгийг дурдсан байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Hurgen ahiigaa nohoid bariulj alsan hun de