Өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон Гондурасын гоо бүсгүй 19 настай Мариа Жөүс Алварадо амиа алджээ. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилсны эцэст эгчтэй нь хамт хөнөөсөн болохыг тогтоосон байна.
Мариа Жөүс Алварадо болон 23 настай эгч София Тринидадын цогцос Санта Барбара хотын хойд хэсгийн дагуу урсдаг голын дэргэд шатаасан байдалтайгаар олджээ. Энэ хэрэгт холбогдуулан Гондурасын цагдаагийн газар хоёр эрэгтэйг баривчлаад байна. Софиягийн найз залуу тэднийг буудаж хөнөөгөөд, шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа ч өөр нэгэн эрэгтэйг хам хэрэгт сэжиглэн байцааж байгаа гэлээ.
Алварадо нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Гондурасын миссээр өргөмжлөгдсөн бөгөөд 12 дугаар сард Лондон хотод олон улсын миссийн тэмцээнд оролцохоор бэлдэж байжээ. Түүнийг алга болсон хэмээн өнгөрсөн пүрэв гарагт гэр бүлийнхэн нь мэдээлсэн юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )