Африкийн Буркино Фасо улсад төрийн эргэлт хийсэн Айсаак Зида ерөнхий сайдаар томилогдлоо. Тус улсыг олон жилийн турш удирдсан ерөнхийлөгч огцорсны дараа тэрээр түр Засгийн газрын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон юм. Дэд хурандаа Айсаак Зида энэ хугацаанд үндсэн хуулийг сэргээснээс хойш дөрөв хоногийн дараа Ерөнхий сайдаар сонгогдсон байна.
Өмнөх ерөнхийлөгч Блайс Компаоре улсаа 27 жил удирдсан бөгөөд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчөөр суух хугацаагаа сунгах гэсэн оролдлого нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэрээр өнгөрсөн сарын 31-ний өдөр төрийн эргэлтийн үеэр суудлаасаа огоцорсон билээ.
Одогоор Африкын холбоо Буркино Фасогийн Засгийн газрын шинэ тэргүүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Буркино Фасогийн Ерөнхийлөгчөөр удаан хугацаанд улс төрд зүтгэсэн Мичель Кафандо сонгогдсон бөгөөд хоёр өдрийн өмнө ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. 49 настай Зида Кафандогийн адил мосси угсаатай хүн билээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )