Косовод эвлэрлийн Засгийн газар байгуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Хагас автономит Косово улсын хоёр том нам зөвшилцөж хамтарлын Засгийн газар байгуулах болсон тухай мэдээллээ. Тус улсын Засгийн газар авлигын асуудлаас болж таван сарын турш улс төрийн мухардалд ороод байсан нь ийнхүү шийдвэрлэгдэх болсон байна. Ерөнхийлөгч Атифете Жахжагагийн мэдээлснээр ерөнхий сайд болон гол сөрөг хүчний удирдагчид хамтарлын засгийн газар байгуулахыг зөвшөөрсөн гэжээ.

“Ерөнхий сайд Хашим Таци /Ардчилсан нам/ болон Айса Мустафагийн Ардчилсан Лиг нам улс орны дампуурлыг давж гарахаар шийдлээ” хэмээн ерөнхийлөгч хэлжээ.

Косово улсын төсөвт улс төрчид санал өгөх эрхгүй байдаг нь эрх баригч нам авлигыг ихэсгэж байна гэх бусад холбоодын эсэргүүцэлтэй тулгарснаар улс төрийн түгжигдмэл байдал үүсээд байсан юм.

Таци, Мустафа нар Косовогийн асуудал эрхэлсэн АНУ-ын төлөөлөгч Трэйси Энн Жакосоны хүсэлтээр уулзсаны дараа ийм шийдвэрт хүрчээ. Парламентыг энэ долоо хоногийн сүүлээр хуралдуулах бөгөөд хамтарлын Засгийн газрын гишүүдийг сонгох санал хураалтыг явуулах аж.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top