АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байден өчигдөр Украйнд очжээ. Тэрээр АНУ Оросыг дэмжигч тусгаарлагчдын эсрэг дайтахад тусламж үзүүлэх болсон тухай мэдэгдэх юм байна. АНУ-ын энэхүү тусламжаа хөнөөлт бус хэмээн онцолж байгаа юм. Харин зарим хэвлэлүүд түүнийг Украйны эрх баригчидтай уулзаж авлигын асуудлыг шийдвэрлэх арга замын тухай хэлэлцэнэ хэмээн бичжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба болон Батлан хамгаалахын яам Украйны зүүн хил дээр ОХУ-ын "Миг-31" байлдагч онгоц байрласан тухай өчигдөр зарласан юм. Байдений гэнэтийн айлчлалыг энэхүү үйл явдалтай холбон үзэж байгаа юм.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Александ Лукашевич Украйны хямралын асуудалд АНУ-ыг шууд оролцохгүй байхыг сануулжээ. Өмнө нь АНУ Украйнд хоёр нүдний дуран, жижиг завь, хуяг дуулга зэрэг цэргийн олон тооны жижиг хэрэгслүүд илгээж байсан байна.
Жое Байден баасан гарагт Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко болон Ерөнхий сайд Арсений Яценюк нартай уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ гэжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )