Их Британийн хатан хаан ll Элизабет ирэх сард хунтайж Уилльямд хааны титмээ өгөхөөр болжээ. Хатан хаан өмнө нь Уилльямд хаан ширээг залгамжлуулна хэмээн зул сарын мэндчилгээндээ дурдаж байсан юм. Харин ирэх сараас титмээ шилжүүлнэ гэх тодорхой мэдээллийг Английн хатан хааныг томилдог Австралийн амбан захирагчийн албанаас гаргасан байна.
Хаан ширээг өвлөн авч магадлалтай хүнд хунтайж Чарльз яригдаж байсан юм. Гэсэн хэдий ч Кэмбрижийн гүн Уильям болон гүнж Кейт Миддлтон нар ард түмний дунд Чарльзаас илүү нэр хүндтэй байгаа юм. Хосууд энэ жил хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа билээ.
II Элизабетийн хувьд 1952 онд хаан ширээнд заларсан бөгөөд Их Британийн түүхэнд хамгийн өндөр настай төдийгүй хамгийн удаан хугацаанд суусан хатан хаан юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
wow!ардчилсан авгай байна даа..