Японы иргэд 2030 оноос усан дор амьдарна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Хүмүүс хэзээ нэгэн цагт усан доорх хотод амьдрах болов уу? Энэ асуултад Японы барилгын фирм 2030 оноос амьдрах боломжтой хэмээн хариулж байна. Тэд зөвхөн хариулаад зогсохгүй амьдрахаар төлөвлөж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн тухайгаа мэдээллээ.

15-хан жилийн дотор гүйцэтгэх далайн гүний эко хотыг босгох ажилд 25 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд “Далайн бөөрөнхий хот” хэмээн нэрлэх аж. Шимизу корпорацийн барих энэхүү нүсэр төслөөр хотод 5000 хүн амьдрах бөгөөд далайн эх үүсвэрүүдээс эрчим хүчээ үйлдвэрлэнэ гэлээ.

“Энэ бол жинхэнэ зорилго. Зүүд биш” хэмээн Шимизу корпорацийн хэвлэлийн төлөөлөгч Хидео Имамура хэлсэн байна.  

Бөмбөрцөг хэлбэртэй хот гурван гол хэсгээс бүрдэх аж. Эхнийх нь усны гадаргуунд хүрэх 500 метрийн хүрээлэл бол гол хэсэг нь 15 км урт үргэлжлэх аж. Энэ хэсэгт бизнесийн бүс, оршин суугчид, зочид буудлууд байрлах юм байна. Харин бөмбөрцгийн ёроолын хүрээлэл нь далайн түвшнээс доош 3000-4000 км-т орших аж.

Энэхүү төслийг Токиогийн их сургууль болон Японы Далай-дэлхийн шинжлэх ухаан технологийн агентлаг, Засгийн газрын далайн судалгааны агентлагийн багийн эрдэмтэн судлаачид амжилттай хэрэгжинэ хэмээн баталсан байна.  

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top