ОХУ Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын хэлэлцээ хийхэд бэлэнг мэдээллээ. Энэхүү мэдэгдлийг Хойд Солонгосын төлөөлөгч Чхве Рён Хе Владимир Путинтай уулзсаны дараа Гадаад хэргийн сайд Сергей Лавров хийсэн байна.
НҮБ Хойд Солонгосын хүний эрхийг зөрчиж буйн эсрэг тууштай арга хэмжээ авна хэмээн зарласны дараа тус улсын удирдагч Ким Чен Ун хэлэлцээ хийх шийдвэр гаргаж, үүнийгээ ОХУ-аар дамжуулан илэрхийлж байгаа юм хэмээн хэвлэлүүд бичжээ.
Чхве Рён Хе Москвад Путинтай уулзахдаа Ким Чен Уны захидал болон илгээмжийг дамжуулсан юм.
Мөн Хойд Солонгосын газар нутгаар дамжин Өмнөд Солонгост хүрэх Оросын хийн хоолой барих төслийг Хойд Солонгос бодож үзнэ хэмээн амласан тухай Сергей Лавров дурдсан байна.
Одоогоор олон улсын хамтрал энэхүү мэдээдэлд ямар нэгэн хариу хэлээгүй байна. Хойд Солонгос нь гурван удаа цөмийн туршилт хийсний хамгийн сүүлийнх нь 2013 оны хоёрдугаар сард болсон билээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )