Шри-Ланкийн ерөнхийлөгч Махинда Ражапакса гэнэтийн сонгууль зарлажээ. Энэ нь түүний гурав дахь удаагаа төрийн тэргүүний суудалд суух гэсэн оролдлого хэмээн орон нутгийн ажиглагдчид үзэж байна.
Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө сонгууль зарлаж буй нь Махинда Ражапаксаг дахин сонгогдоход тусламж, мадагүй цор ганц арга хэмээн үзэж байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд олон нийтийн дунд ихээхэн унаж байгаа бөгөөд хэрвээ сонгуулийг хоёр жилийн дараа явуулбал сонгогдоно гэсэн магадлал маш бага байх аж. Тиймээс олон нийтийн итгэл алдраагүй байхад эрт сонгууль зарлалаа гэжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч ч мөн ийм зорилготой сонгууль гэдгийг олон нийтэд зарласан байна.
Махинда Ражапаксагийн хүсэлтийг Сонгуулийн хороонд илгээсэн бөгөөд удахгүй сонгуулийн өдрийн хугацааг товлох юм байна. Сонгууль ирэх нэгдүгээр сарын эхний долоо хоногт товлогдож магадгүй аж.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )