БНХАУ-ын онлайн худалдааны “Alibaba" групп найман тэрбум ам.долларын бондоо арилжлаа. Энэ нь урьдчилан санал болгож байснаас бага өгөөжтэй үнэ юм. Хөрөнгө оруулагчдаас “Alibaba"-ийн бондыг худалдан авах нийт 57 тэрбум ам.долларын захиалга ирсэн байна. Тус групп бондоос босгосон найман тэрбум ам.долларын хөрөнгийн зээлээ дахин санхүүжүүлэхэд ашиглана гэж мэдэгдсэн билээ. Нэмэж сануулахад Тус компани энэ оны есдүгээр сард хувьцаагаа анхдагч зах зээлд гаргаж, арилжаанаас 25 тэрбум ам.долларыг босгосон нь технологийн салбарын хамгийн өндөр үнийн дүн бүхий “IPO" болсон.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )